ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БЗД-ийн Тамгын газрын даргын биед 64 настай иргэн халджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-31

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг албан өрөөнд  нь хутгалсан хэрэг өнөөдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг хэн, юуны учир хутгалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж буй юм байна.

Түүнийг хутгалуулсан тухай дуудлагыг тамгын газрын ажилчид нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. Түүнийг яаралтай тусламжийнхан ирж эмнэлэг рүү авч явсан байна. Тус дүүргийн тамгын газрын даргыг 64 настай иргэн хутгалсан нь тогтоогдоод байгаа аж. Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас 13:00  цагт албан ёсны мэдээлэл өгнө гэв