ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вибеке Скофтеруд ослоор нас баржээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-31

Норвегийн Цанын кросс ангилалын Олимпын алтан медальт  тамирчин Вибеке Скофтеруд  ослоор амиа алджээ. Тэрээр 38 настай байсан юм.

Түүнийг энэ сарын 28-нд сураггүй алга болсон талаар албаныхан мэдээлж байв. Харин энэ сарын 29-ний үдээс өмнө Норвегийн Арендалд орших жижиг арлын орчмоос цогцсыг нь олсон байна.  Улмаар шинжилгээ хийж үзээд, далайд моторт завиар явж байхдаа осолдсон гэдгийг нь олж тогтоожээ.

Талийгаач 2010 оны Ванкуверын өвлийн олимпоос алтан медаль хүртэж байсан юм.