ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүчээр гэрлэсэн 10 настай охин нөхрийнхөө гарт амь үрэгджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-08-01

Афганистанд уламжлалт бэр солилцох заншлын дагуу өөрөөсөө үе мултарсан ах залуутай хүчээр гэрлэсэн охин нөхөртөө зодуулж, амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэргийг албаныхан өс хонзонгийн сэдэлтэй байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Тус улсын Бадгис мужийн цагдаагийн газраас мэдээлснээр нас нь тодорхойгүй 7-10 насных болов уу гэмээр Хамеяа гэх охины цогцос энэ сарын 29-ний шөнө олдсон байна. Тухайн үед нөхөр нь хэргийн газраас зугтсан байсан тул цагдаа нар охины эцгийг баривчлан шалгаж байгаа аж.

Албаныхны хэлж буйгаар Хамеяа охин хоёр гэр бүл харилцан охидоо бэр болгон солилцдог “Бадал” гэх уламжлалын дагуу хүчээр хүнтэй гэрлэсэн байна. Энэ уламжлалын дагуу хоёр гэр бүл инж өгөх шаардлагагүй байдаг тул хуримын зардлыг хэмнэдэг аж. Гэвч, Хамеяатай солилцсон охин нөхөртөө алагдсаны дараа, Хамеяаг нөхөр нь өс хонзонгийн сэдэлтэйгээр хөнөөсөн байж болзошгүй гэнэ.

Афганистанд хуулийн дагуу эмэгтэй хүн 16, эрэгтэй хүн 18-аас дээш насандаа хүнтэй гэрлэх ёстой ч, насанд хүрээгүй хүүхдийг бага насанд нь хүчээр гэрлүүлэх тохиолдол байсаар байна.