ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар мэдээлэл ирээгүй

O.Admin
2022-03-29

ОХУ гуравдугаар сарын 30-наас эхлэн Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай мэдээллийг тус улсын Элчин сайдын яам цахим хуудсаараа мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3 /Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ/-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байна.

ОХУ-ын ЭСЯ-ны фэйсбүүк хуудаст гарсан 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй гэж ГХЯ-аас мэдээллээ. Түүнчлэн Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруй олон нийтэд мэдээлэх болно гэлээ.