ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын Ардын чөлөөлөх армийн дайны бус цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл хэрэгжиж эхэллээ

O.Admin
2022-06-16

Зургадугаар сарын 11-ны өдөр Сингапурт болсон "Shangri La Dialogue" дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд "Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй" гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл энэ мэдэгдэлтэй зэрэгцэн энэ сарын 14-ны өдөр БНХАУ-ын дарга Си Жинпин Хятадын ардын чөлөөлөх армийг дайны бус цэргийн ажиллагаа явуулах эрх олгосон журам баталсан тушаалд гарын үсэг зурсан болохыг "Xinhua" агентлаг мэдээлэв.

Тогтоож байгаа шинэ журам нь "иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил, бүх дэлхийн энхтайван болон бүс нутгийн тогтвортой байдал"-ыг хамгаалахад чиглэгдэх ажээ. 59 зүйлтэй энэ баримт бичиг өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв. 

Хятадын зүгээс энэхүү баримт бичгийг нийтэд мэдээлэхгүй, нуун дарагдуулж байгаа бөгөөд энэ нь алс хэтдээ төсөөлшгүй үр дагаврыг дагуулсан халдлагын эрх зүйн үндэс болох магадлалтай хэмээн олон улсын хэвлэлүүд дүгнэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, дээрх баримт бичиг нь цаагуураа Хятадын арми Тайвань руу довтлох, цэргийн үйл ажиллагаа эхлүүлэх зорилготой хэмээн барууны хэвлэл дүгнэжээ.