ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөговь аймагт согтуу жолооч хүний амь хохироожээ

O.Admin
2022-08-17

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 5 дугаар гудамжинд хүн автомашинд мөргүүлж нас барсан тухай дуудлага өчигдөр /2022.08.16/ 01:18 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай А согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодон явсан. Улмаар Баянхонгор аймгийн иргэн 24 настай Б-г автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон байжээ. Онцгой байдлын алба хаагчид автомашины дугуйн дороос цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд согтуугаар автомашин жолоодсон 101 зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.