ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хууль сахиулагчийн биед халдсан иргэнийг 27 сая төгрөгөөр торгожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-08-17

Иргэн Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба Цагдаагийн алба хаагчийн “тээврийн хэрэгслээ унтраа” гэсэн шаардлагыг эсэргүүцэн түүний хэвлийн тус газарт гараараа нэг удаа цохижээ. 

Тиймээс хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэмт хэрэгт тооцно гэсэн зүйл заалтын дагуу торгох ялаар шийтгүүлсэн байна. 

Тодруулбал, хуульд зааснаар “хууль сахиулагч” гэж цагдаа…”-г ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан.

Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох гэх мэт бие махбодийн хүчирхийлэл үйлдэхийг ойлгох аж.

Шүүхээс Б-гийн дээрх үйлдлийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэрүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар заасан байдаг аж. 

Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан гэлээ.