ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шангри-Лагийн урд уулзараас Натур луу эргэхийг хориглолоо

O.Admin
2022-10-10

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс та бүхэнд Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замд хийгдэх хөдөлгөөн зохион байгуулалтыг танилцуулж байна.

Энэ удаад Олимпын гудамж Олимпын гүүрний доод буцаж эргэлт буюу U-TURN ашиглалтад орсонтой холбоотойгоор Континентал зочид буудлын баруун урд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Жолооч та 2022 оны аравдугаар сарын 12-ны өглөөний 07 цаг 00 минутаас эхлэн дараах маршрутаар хөдөлгөөнд оролцоно уу.

Урдаас хойш чиглэх хөдөлгөөн, Хойноос урагш чиглэх хөдөлгөөний бичлэг тус бүр тусдаа байгаа тул та 2 бичлэгийг анхааралтай үзэн хөдөлгөөнд дараах маршрутын дагуу оролцоорой.

ХОЙНООС УРАГШ ЧИГЛЭХ ХӨДӨЛГӨӨНИЙ МАРШРУТ