ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Амгалан" дулааны станцад гэмтэл гарч, БЗД-ийн айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ

O.Admin
2023-01-09

Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ. Оройн 20.00 цагаас өмнө халуун усаар хангахаар ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ. 

Одоогоос сарын өмнө буюу 12 дугаар сарын 6-ны өдөр мөн тус станцын гуравдугаар зуухны Экранд цооролт үүссэний улмаас айл өрхийн халуун ус тасарч байсан юм.