ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таксины төлбөрөөс болж маргалдан жолоочийг нь хутгалжээ

O.Admin
2023-02-02

“Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс “Тоёота” маркийн тээврийн хэрэгсэлд сууж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Таван буудлын орчимд хүргүүлсэн байна. Ийн “А” тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З”-тэй таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан түүний биед халдаж, тээврийн хэрэгслийн тээшинд хийн Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явжээ.

Замдаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд “Найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дашрамд дуулгахад, Хохирогч “З” эмнэлгийн тусламж үйлчилгээ аван эмчлүүлж байна.