ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуягийг үргэлжлүүлэн хорихоор боллоо

O.Admin
2023-02-07

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ. Цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж.

Хэргийн талаар эргэн сануулахад,  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.