ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вейсел Акчай НҮБ-аас хамгаалалт хүсжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-29

“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг өнгөрсөн долдугаар сард Турк улсын тусгай үүргийн онгоц хулгайлан авч явахыг завдсан хэрэг гарсан билээ. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадны иргэнийг хулгайлахыг завдсан энэ хэрэгт өнөөдрийг хүртэл хэн ч тайлбар өгөөгүй.

Улмаар гадны иргэнийг тусгаар тогтносон улсаас хулгайлж байхад мэдээлэл өгөөгүй нь манай улсын тагнуул, тусгайгийн хүчин Туркийн талд үйлчилсэн үү гэх хардлагыг бий болгоод байгаа юм. Тэгвэл өчигдөрхөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдад энэ талаар саналаа хүргүүлж, асуулга тавьсан бол Вейсел Акчай НҮБ-аас хамгаалалт хүсжээ.

Тэрбээр, НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн комиссарын газарт хандан захидал илгээсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхлэв. Захидалдаа “Туркийн эрх баригчид хууль бусаар авч явах нь тодорхой болсон учраас яаралтай арга хэмжээ авч хамгаалж өгөөч.

Туркийн тусгай үүргийн онгоц авч явах гэж байсныг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн комиссарын газрын шийдвэртэй арга хэмжээний үр дүнд зогсоож чадсан” хэмээжээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр түүнд одоо Монголын талаас хилийн хориг тавиад буй. Энэ нь түүнийг Туркийн талд шилжүүлж өгөх гэсэн оролдлого гэж үзэж буйгаа ч захидалдаа онцолжээ.

Б.Тогтох