ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

CNN: Канн 2023 бол Африкийн кино урлагийн үзэсгэлэн

O.Admin
2023-05-23

Энэ жилийн буюу 76 дахь удаагийн Каннын кино наадам нь Африкийн кино урлагийн хувьд урьд өмнө байгаагүй олон кино, уран бүтээлчдийг хамруулсан түүхэн жил болж байна.

Тус тивтэй холбогдсон кинонуудад Тунис, Сенегал, Алжир, Марокко, Судан, Камерун зэрэг улсаас сонгогдсон кинонууд багтжээ. Мөн  Малийн домогт зохиолч, найруулагч Сулейман Сиссэ кино урлагийн анхдагчдад зориулсан “Carrosse d’Or” шагналыг хүртлээ.

Наадмын дээд шагнал болох Palme d’Or-ын нэр хүндтэй нэр дэвшигчдийн дунд Францын Сенегал найруулагч Рамата-Тулайе Сигийн анхны уран бүтээл болох “Banel & Adama” кино багтжээ. Албан ёсны сонгон шалгаруулалтын гэнэтийн бэлэг болсон уг кино өнгөрсөн бямба гаригт Каннын Гранд Люмьер театрт нээлтээ хийжээ.

Эх сурвалж: CNN

Н.Батзаяа