ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжлаа

O.Admin
2023-09-29

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 75 багц буюу 480 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа.

Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 148.2 ам.доллараас дуудаж, 153.7 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 50 удаагийн арилжаагаар 726.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,958.4 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.