ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Японд ажилладаг монгол залуу хамт ажилладаг эмэгтэйгээ хүчиндэхийг завджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-09-30

Японд асрах газарт ажиллаж байсан 24 настай О.Тамир гэх эрэгтэй хамт ажилладаг 41 настай эмэгтэй ахлах ажилтнаа хүчиндэхийг завдсан хэргээр Японы шүүхээс ял сонсоод байна.

Уг хэрэг энэ оны нэгдүгээр сард гарчээ. Хохирогчийн хуулийн байгууллагад гаргасан гомдлоос үзвэл, хохирогч эмэгтэй монгол ажилтантай хамт шөнийн ээлжинд гарч байжээ. Хохирогч сандал дээр суун ажлаа хийж байхад нь О.Тамир гэгч гэнэт араас нь тэвэрч, хүзүүн дээр нь үнссэн байна. Хохирогч “болиоч” гэхэд уг этгээд гуянаас нь хөдлөх боломжгүйгээр чанга барьж, маскийг нь авахыг оролдсон бөгөөд эсэргүүцэл үзүүлэхэд “Таалагдахгүй байгаа юмуу” хэмээж байжээ.

Бүсгүй сандлаас босохыг оролдож, улмаар хажуу тийш унахад араас нь ноцолдож, цамц руу нь гараа хийхэд асрах газрын дуудлагын хонх дуугарснаар уг этгээд үйлдлээ зогсоосон аж. Хэрэг гарснаас хойш хохирогч эмэгтэй хоолноос гарч, огцом турах, шөнийн ээлжинд ажиллахаас айх зэргээр сэтгэлзүйн асуудалтай тулгараад байгаа тухай мэдүүлэгтээ дурьдсан байна.

Харин хэргийг үйлдсэн этгээд буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлжээ. Хэргийн шүүх хурал энэ сарын 28-нд болж, монгол залууд Японы шүүхээс 2 жилийн  хорих ял, 3 жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байна.

Эх сурвалж: Yahoo.co.jp