ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн mRNA вакцин бүтээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-03

Энэ жилийн Нобелийн анагаах ухааны салбарын шагналыг шинэ төрлийн коронавирусын эсрэг mRNA вакцин бүтээж, хүн төрөлхтөнд үнэлж баршгүй гавьяа байгуулсан Унгар гаралтай Америкийн биохимич Катарин Карико нарын хоёр эрдэмтэнд олгохоор болжээ.

Шведийн Стокгольмд төвтэй Новелийн шагналын хорооноос өчигдөр Каталин Карико болон Пенсильвани их сургуулийн эрдэмтэн Дрью Вэйсмэн нарыг уг шагналд сонгосоноо зарласан байна.  Каталин Карико болон түүний хамтрагч тухайн вируст тохирох эсрэг биетийг үүсгэх зааварчилгааг зохиомлоор кодлох messenger RNA технологийг вакцинд ашиглах үндсэн аргыг боловсруулсан юм.

Уг технологийн санаа анх 1990-ээд оны үеэс гарч байсан ч, хүний биед эрсдэл үүсгэхгүй ашиглах аргыг уг эрдэмтэд 2005 онд боловсруулсан бөгөөд Pfizer болон Moderna компаниуд энэхүү технологийг ашиглан цар тахлын эсрэг вакциныг бүтээсэн нь олон сая хүний амийг аварсан билээ.

Нобелийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо болно. Уг шагналыг нэг сая ам.доллар дагалдан очдог.