ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин ирэх жилийн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-07

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр 71 нас хүрч байна. Тус улсад ирэх жилийн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд В.Путин дахин нэр дэвшиж ялалт байгуулбал 83 нас хүртлээ ОХУ-ыг тэргүүлэх юм.

Одоогоор яах нь тодорхойгүй байгаа бөгөөд хэзээ сонгуульд оролцох эсэхээ зарлах нь олны анхаарлын төвд байна.

В.Путин анх 2000 онд 47 насандаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Гурван жилийн өмнө тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч сонгуульд нэр дэвших эрхтэй болж, 83 нас хүртлээ 12 жилээр хоёр удаа ажиллах боломжтой болсон.

Судалгааны байгууллагуудын хийсэн урьдчилсан таамгаар хэрэв В.Путин нэр дэвшсэн 80 гаруй хувийн дэмжлэг авах боломжтой аж. Үүнээс гадна Украины эсрэг тэмцлээ үргэлжлүүлж буй энэ үед ард иргэдийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших нь тодорхой гэж үзэх ажиглагчид ч байна.