ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Газын зурваст амиа алдсан хохирогчдын 40 хувь нь хүүхэд байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-23

Палестины Газын зурвас дахь Эрүүл мэндийн байгууллага Израил болон Хамас бүлэглэлийн хоорондын мөргөлдөөний улмаас нас барсан хүний тоо 4651 болж нэмэгдсэн талаар мэдээллээ. Үүний 1873 нь хүүхэд бөгөөд гэмтэж шархадсан хүний тоо 14245-ыг давжээ.

Хамас бүлэглэл энэ сарын 7-нд Израил руу довтолсны дараа Израилын арми хариу цохилт өгч эхэлсэн юм. НҮБ-ын мэдээллээр Газ дахь цогцос хадгалах газар дүүрч, олон зуун хэн болох нь мэдэгдэхгүй цогцос оршуулгын газарт овоорчээ. НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн 29 ажилтан амь үрэгдсэн бөгөөд тэдний тал хувь нь багш нар байжээ.

Нөгөө талаар, Израилийн цэргийнхэн Газын зурвастай хилийн ойролцоо босогчид танк эсэргүүцэх пуужин харваж, нэг цэрэг амиа алдсан гэж мэдэгдэв.