ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Кэцян зүрхний шигдээсээр нас баржээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-27

БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Кэцян 68 насандаа зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгсжээ.

БНХАУ-ын төрийн зүтгэлтэн, улстөрч, Хятадын Коммунист намын удирдагчдын тав дахь үе, бүх Хятадын хамгийн нөлөө бүхий хоёр дахь хүн гэгддэг байсан тэрээр өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан бөгөөд Шанхайд амарч байхдаа гэнэт зүрх нь зогссон тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Түүний үхэлд олон нийтийн зүгээс гашуудаж буйгаа илэрхийлж буй бөгөөд “Манай гэрийн нэг багана үгүй боллоо” хэмээн бичсэнийг Би Би Си агентлаг онцолжээ. Ли Кэцян Бээжингийн их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн элит удирдагчдын нэг байв. Тэрээр баялгын зөрүүг бууруулах, хямд орон сууцаар хангах зэрэг бодлогыг баримталдаг байсны зэрэгцээ 2013 онд Ерөнхий сайдын ажлаа хүрээн авмагцаа “БНХАУ-ын Төрийн зөвлөл нийгмийн болон зах зээлийн төлөөх чиг үүргийнхээ гуравны нэгийг орхих болно, учир нь төр хэт олон асуудлыг хянаж, шийдвэрлэдэг” гэж мэдэгдсэн байдаг.