ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Салаавч гаргасан жолоочийг 20 мянган төгрөгөөр торголоо

O.Admin
2023-11-23

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр гуравдугаар сургуулийн урд замд иргэн "Б" нь автомашинтай 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ.

Иргэн "Б"-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зүй ёсны шаардлага тавьсан иргэнд салаавч гаргаж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин хэл амаар гутаан доромжилж танхайрсан гэх үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Хэрхэн шийдвэрлэснийг хууль журмын хүрээнд эргэн мэдээлэх болно.