ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов

O.Admin
2023-12-01

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён А.Артыкбаевыг Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажилд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Элчин сайд А.Артыкбаев Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа талархал илэрхийлээд Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хуримтлуулсан туршлагаас суралцах, энэ чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа.

Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.