ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төв Бээжин хотод байгуулагджээ

O.Admin
2023-12-06

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яам дэргэдээ Монголын соёл, мэдээллийн төв байгуулсан нь хилийн чанад дахь хамгийн анхны Монголын соёлын төв болсон аж. Уг төвийг 2022 оны аравдугаар сард байгуулснаас хойш Монгол Улсыг сурталчилсан 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагджээ.

 Монголын соёл, мэдээллийн төв нь БНХАУ-д Монгол үндэсний соёл, урлагийг сурталчлах, Монгол, Хятад хоорондын соёлын солилцоог бэхжүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ хятад иргэд болон Хятад улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын сургууль, гадаадын иргэдэд Монгол Улсыг сурталчлан танилцуулах, мэдээлэл өгөх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг аж. 

Монголын соёл, мэдээллийн төвийн барилгын үндсэн загвар нь нүүдэлчин ард түмний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн монгол гэрийн хийц дээр суурилж, гадна талын чимэглэл, дизайныг монгол эмэгтэйн үндэсний гоёл чимэглэлээс санаа авч гаргасан. Уг төв нь хоёр давхар, 345 орчим метр квадрат талбайтай, 80-100 хүний багтаамжтай бөгөөд соёл, урлагийн төрөл бүрийн арга хэмжээ, үзэсгэлэн, хурал зөвлөгөөн хийх, мөн хүлээн авалт, зоогийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм байна.