ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ сарын 22-ноос хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна

O.Admin
2023-12-19

Энэ сарын 22-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдрийн 08.00 цагийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин сумын нутгаар 38 см, Хяргас сумын нутгаар 34 см, Баруунтуруун, Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар 30 см, Увс аймгийн Давст, Зүүнговь сумын нутгаар 27-28 см, Завхан аймгийн Баянтэс, Увс аймгийн Сагил сумын нутгаар 25-26 см, бусад нутгаар 0-23 см цасан бүрхүүл тогтжээ.

Салхи 18, 19-ний өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.