ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын сөрөгч хүчний улстөрч халдлагад өртжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-02

БНСУ-ын сөрөг хүчний улстөрч И Жэ Мён өнөөдөр Бусан хотод ажиллах үедээ халдлагад өртөж, хүзүүндээ шархаджээ.

Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, эдүгээ 59 настай улстөрч И Жэ Мён шинэ нисэх онгоцны барилгын ажлын явцтай танилцсан бөгөөд уг үйл явдлын дараа сэтгүүлчдэд ярилцлага өгсөн аж.

Гэвч энэ үеэр үл таних эрэгтэй халдаж, хүзүүг нь мэсээр зүсэж гэмтээсэн байна. Хохирогчийг халдлагаас 20 орчим минутын дараа эмнэлэгт хүргэсэн ч, цус их алдсан гэнэ. Гэмт этгээд ямар зорилгоор улстөрчийн биед халдсан нь одоогоор тодорхойгүй байна. Цагдаа нар уг этгээдийг саатуулан, шалгаж байна.