ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шилдэг хөрөнгө оруулагчаар “Эрдэнэс Тавантолгой” ХК тодорчээ

O.Admin
2024-01-04

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж буй  “Miners Day 2023" хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрөгч сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж Уул уурхайн салбарын шилдгүүдээ тодруулжээ.

 

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өртөг, зардлыг бууруулах болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох зорилготой голлох төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг өндрөөр үнэлж Монгол улсын эрдэс баялгийн салбарын 2023 оны шилдэг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжээр “Эрдэнэс Тавантолгой” ХК тодорсон байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг дурдвал.

  • Ил уурхайн мөчлөг урсгал технологи – Конвейер
  • Нүүрс баяжуулах үйлдвэр
  • Усан хангамж- Загийн усны төсөл
  • Газрын тос дамжуулах хоолой
  • Цахилгаан станц
  • Төмөр замын төслүүд