ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд эмчлэгддэггүй өвчнөөр гадаадад эмчлүүлсэн хүүхдийн зардлын 50 хувийг буцаан олгодог болно

O.Admin
2024-01-11

Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байдаг. Эдгээр өвчнөөр гадаадад эмчлүүлсэн иргэдийн зардлын таван хувийг Эрүүл мэндийн сайдын багцаас олгодог байсан. Тэгвэл гадаад улсад оношилгоо, эмчилгээ хийлгэсэн иргэдийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас буцаан олгох журам батлагдсан байна.

Ингэснээр хүүхдийн эмчилгээний 50, насан хүрэгсдийн эмчилгээний зардлын 20 хувийг тус сангаас буцаан олгох юм.  

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчнөөр өвдөж гадаад улс руу эмчилгээнд явж байгаа иргэдэд Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг олгодоггүй, Эрүүл мэндийн сайдын багцад жилд 500 саяас нэг тэрбум төгрөг тусгаад сайдын батласан журмын дагуу эмчилгээний зардлын таван хувийг олгодог байсан.  Үүнийг Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж,  дотооддоо эмчлүүлж чадахгүй зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчилгээнд явсан зардлыг нь үе шаттайгаар нэмэгдүүлэн буцаан олгох боломжийг бий болгож байгаа юм.  Том хүнд зардлын 20 хувийг, хүүхдэд зардлын 50 хувийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог болъё гэсэн саналыг Засгийн газарт оруулж байгаа” хэмээлээ.