ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манай улсын иргэд АНУ-д хууль бусаар нэвтрэх гэж байгаад баригджээ

O.Admin
2024-01-17

Сүүлийн үед манай улсын иргэд Куба улсаар дамжин АНУ-д хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарч, Куба улсын хилийн албаныханд саатуулагдсан тохиолдол бүртгэгдсэн болохыг Консулын газраас мэдээллээ. Тухайлбал манай улсын иргэд Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр Кубад ирж, АНУ руу завиар гаргана гэх хууль бусаар хүн зөөвөрлөдөг куба иргэдэд хууртагдаж хил давах гэж байгаад баригджээ. Куба улсын холбогдох хуулийн дагуу монгол иргэдийг түр саатуулж, албадан буцаасан байна.

2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар-Москва-Хавана чиглэлийн нислэгээр Куба улсад ирсэн иргэд нэг талын онгоцны тийзтэй, аяллын зорилгоо тодорхойлж чадахгүй байсан зэргээс шалтгаалан тус улсын хил дээр саатуулагдан буцжээ.

Иймд Куба улс руу болон тус улсаар дамжин бусад улсад зорчихоор төлөвлөж буй иргэд буцах нислэгийн тийзтэй байх, зочид буудлын захиалга хийж баталгаажуулсан эсхүл тодорхой хаягтай байх, аяллын зорилгоо сайтар тодорхойлох зэрэгт анхаарахыг зөвлөлөө.

Куба улсаар дамжин АНУ руу хууль бусаар хил давахад зуучилна, тусална гэсэн хуурамч мэдээлэл, ийм сэдэлтэй хувь хүмүүст хууртахгүй, хууль бус үйл ажиллагаанд өртөхгүй байх, болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлэв.