ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Эмч нар малчны хотонд ажиллаж, жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ

O.Admin
2024-01-30

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эх барих эмч нар яаралтай дуудлагаар малчны хотонд ажиллаж, жирэмсэн эхийн амийг аварчээ.

Тодруулбал 2024 оны нэгдүгээр сарын 27-ны 17:00 минутанд Сэврэй сумын Бүйлсэн багаас “20-21 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй эхэс ховхрон доош их хэмжээний цус алдаж байна” гэсэн дуудлага ирсний дагуу Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Э.Энх-Эрдэнэ, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Х.Оюунсувд, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Ц. Мөнхдэлгэр, Мэс заслын сувилагч Ц.Санчирбаяр, түргэний жолооч н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хагалгааны баг гарч, газар дээр нь тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Жирэмсэн эх 20-21 долоо хоногтой. Жирэмсний хожуу хугацааны бүрэн бус зулбалт, эхэс ховхролттой гэсэн оноштой. Жирэмсэн эхийн биеийн байдал хүнд, нийт алдсан цус 1600 мл байсан тул эхийг яаралтай кесар мэс ажилбарт оруулсан байна. Малчны хотонд, гэрт нөхцөл байдал хүнд байсан ч тус баг эхийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж чаджээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн БОЭТ