ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төгрөгийн хадгаламж 4.3 их наядад хүрчээ

O.Admin
2024-02-21

Төгрөгийн хадгаламж 2024 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар өсжээ.

Mөнгөний нийлүүлэлт 2024 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 (26.1 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах хоёр (33.5 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж 2024 оны нэгдүгээр сарын эцэст 17.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 14.7 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.3 (33.9 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 14.5 (84.8 хувь) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.6 (15.2 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 66 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 539.6 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.