ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа

O.Admin
2024-03-04

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Тус хуралдаанаар мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2023 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа мал, амьтны шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавих, мал эмнэлгийн нэгдсэн системийн хөгжүүлэлт, махны үйлдвэр, зах, худалдааны төвүүдийн мал эмнэлгийн лабораторуудын хяналтын үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, дэд зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн цагдаа ажиллуулах, “Малчдын бүлэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллуулахаар тогтлоо.

Mungkin gambar 8 orang, mimbar dan teks