ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд БХЯ-нд ажиллалаа

O.Admin
2024-03-05

Монгол Улсын Их хурлын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга), Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан байдаг.

Дээрх хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажлыг хангахаар Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын гишүүд, төлөөлөл, ажлын хэсгийн бүрэлдэлдэхүүн яамдуудад ажиллаж байна. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Уулзалтад БХЯ-ны ТЗУГ-ын Хүний нөөцийн бодлого, хангалт, төлөвлөлт хариуцсан шинжээч, хурандаа Д.Содномдаржаа, Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Л.Дагвасүрэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын дарга, Эцэг, эхийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа Ү.Хүрлээ нарын төлөөлөл оролцож ажлын хэсгийн бүрэлдэхүүнд салбар дахь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх хууль тогтоомж, конвенц, бодлогын хэрэгжилт болон үйл ажиллагааны сайн туршлагын талаар танилцууллаа.

Mungkin gambar 4 orang

Мөн ХНХЯ, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгч, батлан хамгаалах салбар дахь хүүхдийн эрхийг, хангах, хамгаалах талаарх хууль тогтоомж, конвенцын хэрэгжилтийг улам сайжруулах, салбарын онцлогт нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, зөвлөн туслахаа илэрхийлэв.

Mungkin gambar 2 orang dan teks

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ үеэр Батлан хамгаалах яамны дэргэдэх “Цоглог” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Батлан хамгаалах яам дэргэдээ цэцэрлэг байгуулсан нь салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, тэдний үр хүүхдийн боловсрол, хөгжил төлөвшилд анхаарсан чухал алхам болсон хэмээн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд сайшааж байв.