ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Онцгой сарын аян”-ы шилдэгүүд тодорлоо

O.Admin
2024-03-12

Тавантолгой түлш ХХК 2023 оны нэгдүгээр сараас Гүйцэтгэх захирлын санаачилгаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулаас урьдчилан сэргийлэх онцгой сарын аян”-ыг зохион байгуулж эхэлсэн.

Уламжлал болгон зохион байгуулж байгаа аяны хүрээнд энэ жил Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйг сайжруулах ажилтнуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, зөв ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр компани, үйлдвэрлэлийн хэмжээнд нийт 30 гаруй ажил хийж хэрэгжүүлсэн байна. Мөн аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад хамгийн үр дүнтэй ажилласан шилдэг цех, шилдэг ээлж, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа.

May be an image of 13 people, people studying and text

 Шилдэг цехээр:

Зүүн үйлдвэр 1-р цех

Төвийн үйлдвэр болон

Зүүн үйлдвэрийн 3-р цех

Шилдэг ээлжээр:

Төвийн үйлдвэрийн 1р ээлж

Зүүн үйлдвэрийн 3-р цех Засварын хэсэг

Баруун үйлдвэрийн 3-р цех 4-р ээлж

May be an image of 10 people, lighting and text

Шилдэг ажилтнаар:

Зүүн үйлдвэр 1-р цех 3-р ээлжийн шугамын ахлах Г. Зоригтбаатар

Зүүн үйлдвэр 2-р цех 4-р ээлжийн цахилгаанчин Б. Ууганбаяр

Зүүн үйлдвэр 2-р цехийн засварчин Б. Батбаяр

Зүүн үйлдвэр 3-р цехийн 3-р ээлжийн савлагааны оператор Т. Гэрэл

Зүүн үйлдвэр ДҮА нийгэм ахуйн ажилтан Т. Баасанжав

Төмөр Зам анги 2-р ээлжийн ахлах Ч. Болдбаяр

Баруун үйлдвэр ДСХ 3-р ээлжийн засварчин Ч. Ууганням

Баруун үйлдвэр 1-р цех 4-р ээлжийн ахлах Г. Сундуйдорж

Баруун үйлдвэр 3-р цехийн 4-р ээлж удирдах шит оператор Ц. Тайван

Төвийн үйлдвэр 1-р ээлжийн ахлах Х. Бат-Эрдэнэ

Шилдэг ХАБЭА-н ажилтан:

Зүүн үйлдвэрийн 1-р цех хариуцсан ХАБЭА ажилтан М. Даваажав,

Төвийн үйлдвэр ХАБЭА ажилтан Д. Ариунбилэг

Зүүн үйлдвэр 3-р цех хариуцсан ХАБЭА ажилтан Б. Бат-Орших

Шилдэг галын ээлжээр:

Баруун үйлдвэр 4-р ээлж

Зүүн үйлдвэрийн 1-р ээлж тус тус шалгарсан байна.