ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автобусанд маргаашнаас толгой тоолно

O.Admin
2024-03-14

Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигч бүрийн толгойг тоолох ажил маргаашнаас эхэлнэ. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 15-наас автобусаар үйлчлүүлж байгаа зорчигч бүрийн толгойг тоолно” гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн юм.

Нийслэлээс жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийг автобусаар хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг иргэдэд зориулж олгодог. Жил ирэх тусам энэхүү татаасын хэмжээ нэмэгдсээр байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг гэх шүүмжлэл дагуулж буй.

Иймээс нийслэлээс татаас хэлбэрээр олгож байгаа энэхүү мөнгөн дүн хэр бодитой вэ гэдэг тооцооллыг гаргах, автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн хэдэн хувь нь төлбөрөө төлж зорчиж байна вэ зэрэг нарийн мэдээллийг гаргах зорилгоор толгой тоолох төхөөрөмж суурилуулна гэж мэдэгдсэн ч, одоогоор хараахан суурилуулаагүй байна.