ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ буурууллаа

O.Admin
2024-03-15

Монголбанк мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргалаа.

Ийнхүү Төв банк анх 2022 оны хоёрдугаар сараас хойш бодлогын хүүг өсгөж 13 хувь дээр хоёр жилийн хугацаанд чангаруулаад байсан юм. Өмнөх саруудад хэдий бодлогын хүүг бууруулах орон зай байсан ч төсвийн тэлэлтээс шалтгаалж инфляц хөөргөдөх эрсдэлтэй тул бодлогын хүүг яаран бууруулахгүй байх шаардлага бийг Монголбанкны удирдлагууд илэрхийлж байв.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэхээ Монголбанк энэ удаагийн мэдэгдэлдээ дурджээ. Инфляцын тухайд 3 сар дараалан алгуурхан буурч 7 хувьд хүрчээ.