ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Мод тарьсан өрхийг шалгаруулж, хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгоно

O.Admin
2024-03-18

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг ” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт мод тарих ажлыг идэвхжүүлэх, мод тарьж байгаа иргэдийг урамшуулах зорилгоор "Хашаандаа сайхан амьдаръя" тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ зарлаж байна.

Энэ ажлыг "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-тай хамтран зохион байгуулдаг бөгөөд Даланзадгад сумын 10 багаас тус бүр 10 айл, бусад 14 сум бүрээс таван айлыг шалгаруулах юм.

Mungkin gambar teks

Нэг айлд олгох тэтгэлэгийн хэмжээ хоёр сая төгрөг бөгөөд 2024 оны гуравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл өргөдөл хүлээн авна. Тэтгэлэгт оролцох сонирхолтой иргэд доорх Google form-ыг бөглөж материалаа ирүүлнэ үү.

https://forms.gle/Pgx4iwz7PDhHxjj7A

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар