ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх долоо хоногоос олгоно

O.Admin
2024-03-18

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлжээ. Ингэснээр 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэхээр болсон байна. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 03/25-04/8 ны хооронд багтаан олгох болжээ.

Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн татварын дараах дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.