ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэргийн баяр тэмдэглэж нэгнийхээ амийг бүрэлгэжээ

O.Admin
2024-03-18

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн 23:00 цагийн үед "хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тус мэдээллийг шалгахад О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан Х-г зодож амь насыг нь хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. 

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, нэгнийхээ үг, үйлдэлд хүлээцтэй байж хэдхэн хормын уур бухимдлаас эрдэнэт хүний амь хохирч болдог гашуун сургамжийг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.