ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонгост гэрээгээр ажиллах иргэдийн хэлний шалгалтын бүртгэл дуусчээ

O.Admin
2024-03-18

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2024 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлийг (www.ehalamj.mn) сайтаар 2024 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

​БНСУ-аас нийт захиалга 4,621 Монгол ажилтан сонгон шалгаруулж авах тухай мэдэгдсэн бөгөөд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, барилга, үйлчилгээ I, II нийт таван салбарт бүртгэл явагдснаараа онцлогтой.

​СХТТШ-ын хуваарийг 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдөр дараах цахим хуудсуудаар байршуулах тул өөрийн шалгалт өгөх хуваарьт өдөр, цагийн талаарх мэдээллийг авна уу.

- www.hudulmur-halamj.gov.mn

- www.monkor.net

- www.eps.go.kr

- www.epstopik.hrdkorei.or.kr

Жич: Иргэн таны мэдээлэл БНСУ-д илгээгдсэн тул бүртгэл цуцалж, төлбөр буцаах хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

Шалгалт зохион байгуулагдах байршил:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2-р давхарт

(Хан-Уул дүүрэг. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө – Таван Богд группийн замын эсрэг талд TV5 телевизийн байрны зүүн талын 6 давхар байр)

Мэдээлэл авах утас: 77121285

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР