ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Намын залуус зодолдож, нэгийгээ түлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-19

БЗД-ийн төлөөлөгч н.Мэндсайхан намынхаа эмэгтэй гишүүнтэй муудалцаж, зодолдсон байна. Энэхүү маргааныг таслах гэж дундуур нь орсон эмэгтэйг түүдэг гал руу түлхэж, биеийг нь түлжээ. Хохирогч эмэгтэй н.Мянганбаярын биеийн байдал хүндхэн байгаа аж. Тэрбээр хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэлээ.  Энэ талаар хохирогч н.Мянганбаяраас тодруулах гэсэн боловч, “Эмчилгээтэй байна. Эмчилгээгээ дуусгаад холбогдъё” гэсэн юм.

АН-ын "Нийслэлийн чуулган-2018" энэ сарын 14-16 ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд болсон бөгөөд энэ үеэр тэд маргалдсан аж. Залуус архидан согтуурч, улмаар танхайрч, асуудал үүсгэжээ. Гол зодооныг эхлүүлсэн төлөөлөгч н.Мэндсайхан өмнө нь МАН-Д УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн өмнөхөн намаа сольж, АН-д элсэж, төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.