ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй алга болсон охидыг 31 настай этгээд авч явж байхад нь олжээ

O.Admin
2024-03-25

Увс аймгийн цагдаагийн газарт гуравдугаар сарын 24-ний өдөр "өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, гурван тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байгаа аж.

Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна.