ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: “Эрдмийн хишиг” аян 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

O.Admin
2024-03-25

Өмнөговь аймгийн Засаг даргын “нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд АБТА Хайдавын Гончигринчиний нэрэмжит “Эрдмийн хишиг 16” аян Цогт-Овоо суманд зохион байгуулагдаж байна. 

Энэхүү аяны зорилго нь монгол хэл бичгийн багш нарыг чадваржуулах, туршлагаа солилцох, мэдлэг оюунаа уралдуулах, хамтран суралцах, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх юм. 

“Эрдмийн хишиг 16” аянд Ерөнхий боловсролын 17 сургуулийн монгол хэл, бичгийн 94 багш, 152 суралцагч, 28 сонирхогч оролцож байгаа бөгөөд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажилтай холбогдуулан үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичгийн хичээлийн заах арга зүйг сайжруулах чиглэлээр бийрэн бичлэгийн үзүүлбэр, заах арга зүйн олон төрөлт уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

Mungkin gambar 5 orang dan teks

Mungkin gambar 1 orang, keramaian dan teks