ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-25

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 16-ны хуралдаанаар 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэдэд 285 мянган төгрөгийн  /татварын дараах дүн 256 мянга/  ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Ногдол ашгийг энэ сарын сүүлч эсвэл дөрөвдүгээр сарын эхэнд аудитын дүгнэлт гарсны дараа иргэдэд олгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өмнө нь мэдээлж байсан юм. Тэгвэл одоогоор 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох нь тодорхойгүй байгаа аж. 

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас тодруулахад “Аудитын дүгнэлт хараахан баталгаажаагүй байна. Аудитын дүгнэлт гарч баталгаажсан даруйд ногдол ашиг олгож эхэлнэ. Одоогоор хэзээ баталгаажих нь тодорхойгүй байна” гэлээ.

"Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн билээ. Иргэд татварын дараах дүнгээр 256 мянган төгрөгийн ногдол ашиг авах юм.