ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлаар Г.Гэрэл томилогджээ

O.Admin
2024-03-26

Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өчигдөр /2024.03.25/ болж, Г.Гэрэлийг томилжээ.

Тус сонгон шалгаруулалтад Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшсэн байна. Нэр дэвшигч Г.Гэрэлийн хувьд бусад нэр дэвшигчээс нэг, хоёрдугаар шатанд хамгийн өндөр оноогоор шалгарчээ.

Тэрбээр тус телевизийн "Өглөө хөтөлбөр"-өөс анхлан гараагаа эхэлсэн бөгөөд дэд захирлаар ажиллаж байсан юм.