ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Чингис хаан” нисэх буудлын авто зогсоол ирэх сараас төлбөртэй болно

O.Admin
2024-03-28

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс төлбөртэй болно.

Тодруулбал, тус буудлын авто зогсоолд 30 минут хүртэлх хугацаанд суудлын автомашинаа байршуулбал төлбөргүй. Харин 31 дэх минутаас нэг цаг хүртэл 1500 төгрөгийн хураамж авна.

Харин ачааны машин болон автобусыг 30 хүртэл минут байршуулбал 1,000 төгрөг юм байна. Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн дээд хэмжээ бүх төрлийн тээврийн хэрэгсэлд 4,500 төгрөг байхаар тооцоолжээ.