ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дашваанжил ХХК-ийн хий цэнэглэх станцын өргөтгөлийн ажлыг зогсоов

O.Admin
2024-04-04

УОК-иос цаг үеийн асуудал болон  Дүнжингаравт болсон ослын дүгнэлтийн явцыг танилцууллаа. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:05 цагт Дүнжингаравын уулзварт хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож,  олон хүн амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Осолтой холбогдуулан Дашваанжил компанийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс өнөөдөр дүгнэлтээ танилцуулсан юм.

 

ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав “Дашваанжил компанид сүүлийн таван жилд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт, шалгалт ороогүй  байсан гэх мэдээлэл ирсэн. Энэ нь эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн ажилтан заавал байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Тэгвэл тус компани нь энэ заалтыг зөрчсөн үйлдэл илэрсэн. Мөн хийн түлш буюу эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллага ажлын байранд заавал эрсдэлийн үнэлгээ хийх ёстой. Заавал эрсдэлийн үнэлгээ хийх ёстой байдаг. Эрсдэлтэй газар ажилладаг ажилтны амь нас, эрүүл ахуйг 36 сар болон түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр заавал даатгуулах ёстой байдаг. Энэхүү даатгалыг мөн хийлгээгүй зэрэг олон зөрчил илэрсэн” гэж мэдэгдлээ.

Мөн УУХҮЯ-ны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж “Шингэрүүлсэн шатдаг хийн хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаа явуулж буй Дашваанжил компанийн даралтат савны техник, аюулгүй ажиллагааны байдалд ашиглалтын шалгалт хийлээ.Тус компанийн агуулахад газ хадгалах зориулалтын 19 даралтат сав байдаг. Эдгээр савны техник ашиглалтын аюулгүй ажиллагааны байдал шалгалтын үеэр хэвийн байсан. Хий цэнэглэх станцад ашиглагдаж буй хийн түлш хадгалах савны аюулгүй ажиллагаа, зураг төслийг шалгасан. Тухайн даралтат савнууд улсын бүртгэлд байдаг, зөвшөөрөлтэй.Компанид дотоодын болон өдөр тутмын хяналт шалгалт дутмаг  байсан. Хий цэнэглэх станцын өргөтгөлийн барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн байсан тул зогсоож, зөвшөөрөл авч үргэлжлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн” гэж мэдэгдлээ.