ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөговь аймагт зам тээврийн осол гарчээ

O.Admin
2024-04-11

Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн нутагт зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас суудлын  автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр  09:39 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүрийн жолооч, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд иргэн Х-ийн жолоодож явсан “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байв.

Ослын улмаас суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгөв.