ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Долоон өрхийн 15 иргэн угаартаж, хоёр иргэн нас баржээ

O.Admin
2024-04-11

Дөрөвдүгээр сарын 9-ний шөнө Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух долоон өрхийн нийт 15 иргэн угаартсан тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлсэн ч харамсалтайгаар угаартсан иргэдийн хоёр нь нас барсан байна. Хавар, намрын улирал буюу дулаарч буй энэ үед угаартах тохиолдол эрс нэмэгддэг тул иргэд дулаан байгаа ч хяналтаа сулруулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.