ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэмт хэргийн шинжтэй 108 дуудлага иржээ

O.Admin
2024-04-11

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 1916 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1527, гэмт хэргийн шинжтэй 108 дуудлага, мэдээлэл байна.

Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 65, хулгайлах 21 хэрэг бүртгэгдсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ. 

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 65 дуудлага бүртгэгджээ