ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн албаны машиныг хувьдаа ашиглавал 97178008 дугаарт мэдэгдэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-25

Төрийн албаны машинуудад тусгай тэмдэглэгээг өнөөдрөөс нааж эхэлжээ. Уг наалт нь дээрээ хяналтын утасны дугаартай байх юм байна. Хэрэв тусгай наалт бүхий машин баар, рестораны гадаа байх болон дүрэм, журам зөрчсөн тохиолдолд наалтан дээр байрлах утсаар холбогдон иргэд мэдээлэл өгөх боломжтой аж. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгийн хүүхэд зөөх гэх мэт хувийн хэрэгцээнд ашиглахыг хоригложээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Бүх машинд GPS хяналтыг бий болгоно.

Ингэснээр тэр машинууд хаана явж байгааг хянах боломжтой. Мөн иргэнээс ирсэн мэдээлэл үнэн бодитой эсэхийг түүгээрээ баталгаажуулах юм. Хэрэв тухайн автомашиныг албан хэрэгцээнээс гадуур ашиглаж байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцно. Төрийн албаны машин зөвхөн ажлын цагаар үйлчлэх ёстой. Ажлын бус цагаар явж байвал заавал “Ийм ажилд явж байна” гээд бүртгэгдсэн байх ёстой ” хэмээн онцолсон юм.