ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэгдүгээр сургуулийн захирал хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-05

Боловсролын яамны албан тушаалтны цохолтоор 41 хүүхэд элсүүлсэн гэсэн хэл аманд орооцолдож байсан I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр баривчилжээ.  Тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Мөн өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулаад байгаа аж. 

Тэрбээр “Монголын мэдээ” сонины есдүгээр сарын 26-ны өдрийн дугаарт “Хахууль, хандивын асуудлыг таслан зогсоохын тулд л бид ажиллаж байгаа” хэмээн ярьж байсан удаатай. Гэвч хахууль авахыг зогсоох биш өөр авч байгаад үйлдэл дээрээ ийнхүү баривчлагдсан байна.